Jack's Coffee Shambala 2056
Жижиг аяга, том нөлөө
«Амьдралын эх нь ус, усны эх нь ой»
Бид аяга кофегоор дамжуулж хамтын үнэ цэнэ бүтээх аяллаа үргэлжлүүлсээр байна. Кофе бүрийн ард хөрс, ус, байгаль байдаг. Тиймээс тэрхүү үнэ цэнийг байгальдаа эргүүлэн өгөхийг бид сонгож, урт хугацаанд Shambala 2056 төсөлтэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэ бол бидний хариуцлага юм.
Таны худалдан авсан кофе бүрээс Монгол орны хамгийн цөлжилттэй хэсэг болох говь нутагт мод урган өндийж, байгаль дэлхий болон ирээдүйг хамгаалахад хувь нэмрээ оруулах болно.